-Аргын тооллын 11 дүгээр сарын 10. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 25, улаагчин могой, бага морь-10 од, суудал уул, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:50-17:21.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, үхэгсдийн үйл, ажилчин шүтүүлэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д.Цогтбаатар