Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 87 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Адьяадолжингийн Ишдоржийг томиллоо. Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж шинээр томилогдсон Засаг даргад аймгийн Засаг даргын тамгыг гардуулан өгөв.
Аймгийн Засаг даргаар томилогдож буй А.Ишдорж нь
1999 онд Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн багш
2000-2004 онд Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч, хүүхэд залуучуудын ажилтан
2004-2011 онд Бат-Өлзий сумын Засаг дарга
2011-2016 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч
2016-2020 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тус тус ажилласан.