Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.