-Аргын тооллын 11 дүгээр сарын 8. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 23, хөхөгчин туулай, үнэг-8 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-17:23.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч тахиа, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, равнай үйлдэх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшингийн суурь тавих, гэр барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, худаг малтах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар