Цахим залилагчид иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу нэвтрэх нь идэвхжиж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

2020 оны 11-р сарын 06 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9d6d9c0b6c3f713093533ad51fb5ee31_large

Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна гэдгийн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул байдлыг ашиглан тухайн иргэний цахим шуудан юм уу фэйсбүүк хаягийн нууц үгийг сэргээх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй гар утас буюу хохирогчийн гар утсанд ирсэн мессежийг залилан өөрт авах байдлаар нэвтэрч ордог.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу.

122681864_2106389862852687_6658972265158528324_o-1024x724 Анхаар: Иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, залилах гэмт хэрэг идэвхжиж байна

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Мэдээ уншигч
     (203.91.119.***)
    2020/11/08 14:06

    Иймэрхүү мессеж, дуудлага ирвэл ямар утсанд, хэнд хандах ёстой вэ?

    Гадаад танихгүй дугаараас удаа дараа дуудлага ирж байна.

    (0) (0)
  2. зочин
     (202.9.46.1.***)
    2020/11/07 11:29

    Улс төрчиддөө 30 жил залилан мэхлүүлсэн гэнэн итгэмтгий мунхаг монголчууд, залилан мэхлүүлэхэд гайхаад байх зүйл алга.

    (1) (0)