Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан өвчний улмаас таалал төгсжээ. Тэрээр 2019.05.02-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдсон юм. Тэрээр ЦЕГ-ын тусгай тасаг, ТЕГ, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад АТГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Талийгаач 1969 онд төрсөн. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.