Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг гардууллаа

2020 оны 11-р сарын 06 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123263919_2017870528343407_6623953085872094324_o

Дэлхий даяар цар тахал нүүрлээд удаж буй хүнд хэцүү цаг үеийг улс орнууд, хүн төрөлхтөн дэм дэмэндээ даван туулж байгаа билээ. Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 40 мянган ширхэг амны хаалт хандивласан БНСУ-ын “DKCostech” компанийн захирал Ким Док Ху, “King star” компанийн захирал Ю Ман Сон нарыг хүлээн авч уулзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн чин сэтгэлийн “Талархал”-ыг гардуулав. Солонгос захирлууд сайдын талархлыг хүлээн авсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж “Дотроо халдвар алдаагүй Монгол Улсыг улам сайн байгаасай хэмээн хүсэж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх