Эрдэнэт үйлдвэр 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 гаруй сая ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдлээ

2020 оны 11-р сарын 03 өдөр, 09 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS3881

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 10-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр давж биелснийг онцлон, уурхайчдадаа баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах даалгаврыг оны эхний 10-р сарын байдлаар 126,6 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан байна. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Засгийн газрын 10-р сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг удирдлагуудад танилцууллаа.

Тэмдэглэлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулж, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн зорилтуудыг ханган биелүүлж, төлөвлөгөөг давуулан, борлуулалтын орлогыг 109,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 16,8 тэрбум төгрөгт хүргэн 2019 онд улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснийг дурджээ. Мөн 2020 оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлогыг 98,7 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 318,7 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 642,4 тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлэн, хөрөнгө оруулалтыг жил тутам нэмэгдүүлэн ажилласныг онцлон тэмдэглэсэн байна. Шуурхай хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй том төслүүд төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгааг онцоллоо.

Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажил, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цехэд захиалсан бул нийлүүлэгдсэн учир өнөөдрөөс үйлдвэрлэл хэвийн явагдана. Баримт бичгийн шийдвэрлэлт өссөн зэрэг мэдээлэл удирдах ажилтны шуурхай хуралдаанаар яригдлаа. Үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна.

М.ОДГЭРЭЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх