Монголын бизнесийн салбарын шилдэг удирдагчдын нэг, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ.
Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд “НИК” ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Түүний технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно.
Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.