Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353,3 тэрбум, 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна. “Монголросцветмет” ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбумаар өсч, цэвэр ашиг нь 24,4 тэрбумд хүрч, 30,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.