Мах экспортлогч компаниудад ХХААХҮ-ийн яаманд “Нэг цэг”-ийн үйлчилгээг үзүүлж байна

2020 оны 10-р сарын 27 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
122773707_359591108638232_6825237957334866693_n

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы өгсөн үүргийн дагуу мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх зорилгоор ХХААХҮ-ийн яамны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, нэг газраас нөгөө газарт хүрч очих гэж замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой боллоо.

“Нэг цэг”-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төрийн байгууллагуудаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг авах боломжтой. Өмнө нь мах экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног шаарддаг байсан бол одоо газар дээр нь шууд шийдвэрлэж цаг хугацаа хэмнэж, хурдан шуурхай үйлчилж байгааг аж ахуйн нэгжүүд онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх