Өмнөговь: 20 өрхөд гэрийн дулаалга халаалтын багцыг хэрэгжүүлжээ

2020 оны 10-р сарын 22 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
121985512_3433607273375375_3975889984653229927_o

НҮБ-ийн Хүүхдийн сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлжээ. Дулаалга, халаалтын бүрэн багц юм. Тодруулбал уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтана.

Агаарын бохирдол өндөр бүсийн хувьд нүүрс түлэх улмаар агаар бохирдуулах байдлыг бууруулах, нөгөөтэйгүүр айл өрхүүд тохилог, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажил болж байна. Цахилгаанаар халах халаагуур, дулаалгын энэхүү технологийг өөр аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд дулаан тохируулга температураас хамаарч сард төлбөр 70.000-120.000 төгрөг гардаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх