НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ

2020 оны 10-р сарын 22 өдөр, 09 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрээр олгож байгаа. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

Татварын албанаас ажлын долоо хоногт багтаан хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу явуулах журамтайэ Үүний дагуу иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан өчигдөр Сангийн яам руу илгээжээ. Харин Сангийн яам НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг маргаашаас буюу 2020 оны аравдугаар сарын 22-ноос иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэлээ.

Иргэд 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 2020 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө ebarimt системд бүртгүүлэх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх