Ерөнхий сайдын нэрэмжит цомын төлөөх бөхийн барилдаан болно

2020 оны 10-р сарын 21 өдөр, 09 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
бөх

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны цомын төлөөх тэмцээн урьдчилсан байдлаар арванхоёр дугаар сарын 5-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Тус барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт боллоо.

Өнөөдрийн хурлаар барилдааны зохион байгуулалт, нээлт болон хаалтын үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Уг тэмцээнийг Спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх