ОХУ-аас шилжүүлж авсан байруудыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч байна

2020 оны 10-р сарын 16 өдөр, 15 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
unnamed-1-1_(1)_large

 ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн байруудыг оршин суугчдад нь хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долдугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дууссан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх