Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
2020 оны 10 дугаар сарын 14-ны 20 цагаас 10 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.