Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө шөнө Алтай, Хангайн уулс, Дорнодын тал нутгаар, маргааш өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2020 оны 10 дугаар сарын 12-ны 20 цагаас 10 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулс, Дорнодын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.