Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад хүрэлцэн ирлээ

2020 оны 10-р сарын 09 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2020-10-09_14-29-57

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх