Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яаманд Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлалаа

2020 оны 10-р сарын 09 өдөр, 13 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5051(1)

Монголын улаан загалмай нийгэмлэг  Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд нь коронавирусын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур хандивлах ёслолын үйл ажиллагаа  2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр болж өндөрлөлөө.

Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд гардуулан өгсөн юм. Уг оношлуурыг Монголын улаан загалмай нийгэмлэг, БНСУ-ын Сөүл хот дахь Эрүүл мэндийн үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна.

Нийт 228,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг оношлуурыг Монголын улаан загалмай нийгэмлэг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны хүрээнд ийнхүү хандивлаж байна.

Уг оношлуур нь хүний биеийн цусанд КОВИД-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг 15 минутын дотор оношлох зориулалттай түргэвчилсэн оношлуур юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх