Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана

2020 оны 10-р сарын 09 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ea289117e057-810x500-1-6wg7ofs2v4s5805aohn1c74tg72pphpp9hinfx3dbnk-6x2fscjgpbtvgeeziqzl8cqt8apow2gn69rhyw4yukg

 Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр  буюу 10-нд Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна.

Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.