Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана

2020 оны 10-р сарын 06 өдөр, 10 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120587924_3244176742366938_2015810635574873597_o

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд элчин сайд Кобаяши Хироюки чухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “ТЭЦ-IV” ТӨХК-д дэмжлэг тусламж үзүүлж ирсэнийг дурдав.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол Улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтой болохыг элчин сайд Кобаяши Хироюки мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. 444
     (202.55.191.***)
    2020/10/07 09:57

    Усан цахилгаан станцын мэргэжилтэн яаралтай бэлтгээ, маш чухал.

    (0) (0)