Намрын дунд хөхөгчин тахиа (бага) сар, 1 цагаан мэнгэ, шороо суудалтай.
-Аргын тооллын 10 дугаар сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 15, улаагчин үхэр, могойг хүлэгч-25 од, суудал уул, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-18:31.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч хонь, луу, нохой, үхэр, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, сургуульд сурах, ном хэвлэх, замд явах, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар