Он гарсаар 1865 хүний амь насыг авран хамгааллаа

2020 оны 09-р сарын 23 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9X1A9580-6r8jooclnl2m0cq0alzwdjjo7whwfyxxikeb5kb0klc-6s2psadzrdts7fsr2rt15x41v41hb3yxn0fwb115ykg-6wupz23y2g5gasail0xrkf7gyfcpz8t9ptdxvm9eerk

Он гарсаар улсын хэмжээнд найман сарын байдлаар нийт 3268 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний улмаас 194 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 80466 толгой мал, амьтан хорогдож, 22,8  сая  төгрөгийн шууд хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1865 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 97,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 255 сая төгрөгийг зарцуулжээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 85 хувь  буюу 2743 хүний буруутай үйл ажиллагаанаас,  11 хувь  буюу 382 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,   3 хувь буюу 106 нь нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 37 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх