Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд талархав

2020 оны 09-р сарын 23 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS0265

 Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Тус хамт олонд гардуулсан талархлын бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын нийгмийн болоод соёлын тулгамдсан асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэн, олон олон төсөл хөтөлбөр санаачлан, төр засгийн бодлого шийдвэрийг ҮЭ-ийн болон орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж байгаа сэтгэл, зүтгэл нэгтэй халуун сэтгэлт хамт олонд нийт уурхайчид, ахмадууд, ҮО, ХХ, МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэжээ. Мөн олон жил хүлээгдэж байсан орон сууцны төсөл хөтөлбөрийг эхлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлуулж, уурхайчдад олгох тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэн нийгмийн болон соёлын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг онцолсон байна.

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн байдал өөрчлөгдөн Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, гадаад, дотоод нийгмийн харилцааг оновчтой зохион байгуулах, эрэлтийг тодорхойлж урьдчилан тооцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, ажилчдад олгох дэмжлэг, тусламж, хөнгөлөлтүүдийг зах зээлийн нөхцөлд уялдуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарсныг ҮЭ-ийн байгууллага үнэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх