Өнөөдөр хөх хулгана өдөр

2020 оны 09-р сарын 18 өдөр, 08 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

Намрын дунд хөхөгчин тахиа (бага) сар, 1 цагаан мэнгэ, шороо суудалтай.

-Аргын тооллын 9 сарын 18. Баасан (Сугар) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 1, хөх хулгана, тугчин-12 од, суудал гал, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр. Усанд эм орох.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-18:58.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бич, луу, хулгана, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.

-Мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, гэрлэх, тустай үйлийг бүтээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном сонсох, бурхан шүтээн тахихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх