Эзэнгүй байсан айлд 220 граммаар савласан хий дэлбэрчээ

2020 оны 09-р сарын 17 өдөр, 11 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
119556346_3865028153524536_1591354066492287105_n

СХД 18 хороо, 22б байрны 7 давхарын айлд эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрсэн байна. Тус айл тоггүй байх үедээ жижиг аяны зориулалтын хийн плиткыг цахилгаан плитка дээр байрлуулан ашиглаж байсан ба эзэнгүй байх үед тог ирж савтай хийг халааснаас хий дэлбэрсэн байна.2 цонх бүрэн хагарч эвдэрсэн байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.

Хийн плитка ажиллуулахдаа:

-Плитканы бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй

-Плиткийг ашигласны дараа хийн плитканы хаалтуудыг гүйцэд хаах хэрэгтэ

-Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх

Хориглох зүйлс АНХААР !!!

-Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно

-Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно

-Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно

-Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно.

-Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай !!!

-Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглоно.

-Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно

-Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж болохгүй.

 Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх