Хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

2020 оны 09-р сарын 14 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4b48664745fc5b835c0c3316f34f65d9

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ. Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16 кг, хясааны мах 4 кг, амталж дарсан дун 4 кг, амталсан хавч 18 кг, хясаа 18 кг, наймаалжны мах 20 кг, загасны нурууны цул мах 20 кг, хөлдүү загас 18 кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх