Мөнгөн ус худалдаалах зорилгоор хадгалж байсан хэргийг илрүүллээ

2020 оны 09-р сарын 02 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118385573_190299115864603_7610461986016596149_o

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн З.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалж байсныг Экологийн Цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх