Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ

2020 оны 09-р сарын 02 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_4585

 Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн сард уулын цул гаргалтыг төлөвлөснөөс 61 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.9 хувиар биелүүлжээ. Энэ үзүүлэлтийг оны эхний 8 сарын байдлаар авч үзвэл, төлөвлөгөөний биелэлт 103.3 хувьд хүрсэн байна. Хөрс хуулалтын төлөвлөгөө өнгөрсөн сард 100.1 хувиар, оны эхнээс 105.1 хувиар тус тус биелэв. Хүдэр олборлолт 8 дугаар сард 152 мянган тонн илүү буюу төлөвлөгөө 105.1 хувиар биелсэн бол оны эхнээс уурхайчид нийт 24502 мянган тонныг олборлож, төлөвлөгөөг 102 хувиар биелүүллээ. Оны эхний 8 сарын байдлаар нийт 335450 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөө 104.3 хувийн үзүүлэлттэй байгаа бол өнгөрсөн сард 38500 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 103.2 хувиар биелэв. Тээвэрчид оны эхнээс 159617 мянган тонн километр ачаа эргэлт хийсэн бол өнгөрсөн сарын байдлаар 20183 мянган тонн километр буюу төлөвлөгөө 104.3 хувьд хүрсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 21833 мянган тонн, өнгөрсөн 8 дугаар сард 2696 мянган тонн хүдэр тус тус боловсрууллаа. Ингэснээр, эхний найман сарын төлөвлөгөө 101.4 хувиар, 8 дугаар сарын төлөвлөгөө 100.6 хувиар биелсэн байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө оны эхнээс 100.3 хувь, өнгөрөгч сард 100.2 хувь, молибдены агуулга оны эхнээс 110.6 хувь, өнгөрөгч сард 119.6 хувийн үзүүлэлттэй байна. Зэс болон молибдены металл авалтын төлөвлөгөө оны эхнээс 100.3-108.1 хувиар, өнгөрсөн 8 дугаар сард 100.3-107.2 хувиар биелжээ. Оны эхний 8 сарын байдлаар нийт 388397 тонн зэсийн баяжмал, 3747.6 тонн молибдены баяжмал ачигдсан бол өнгөрсөн сард 49334 тонн зэсийн баяжмал, 480.7 тонн молибдены баяжмал тус тус ачигджээ. Эдгээр үзүүлэлт 101.3-130.3 хувиар биелсэн дүнтэй байна. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөө оны эхнээс 102.2-104.2 хувиар, өнгөрсөн сард 102-105 хувиар биеллээ.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биелж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдорж дүгнэж хэлэхдээ “Манай үйлдвэрийн бүтээлч хамт олон өнгөрсөн 8 дугаар сарын төлөвлөгөөт зорилтуудаа амжилттай биелүүллээ. Өнгөрсөн сарын эхэнд үйлдвэрийн “Их зогсолт”-ын дараах үйлдвэрлэлийн ажил жигдрэлт, ачаалал ихтэй өдрүүд байсан ч уурхайчид сайн ажилласан. Мөн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, Ил уурхайнхан хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж чадлаа. Сарын эхний 10-15 хоногт хүдрийн агуулгыг төлөвлөгөөний дагуу жигд байлгаснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжиллээ. Авто тээврийн цехийн засварчид эвдрэл гэмтэл гарсан техникүүдийг шуурхай засаж, шугамд цаг алдалгүй орууллаа. Энэ бүх үр дүн нь үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелэх гол хүчин зүйл болсон” гэж онцолсон юм.

М.Балжинням

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх