Урьдчилан сэргийлэх үзлэгт 1741 ажилтан хамрагдсан байна

2020 оны 08-р сарын 28 өдөр, 19 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_DSC8484

Эрдэнэт үйлдвэр, нийгмийн хамгааллын цогц бодлогын хүрээнд жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулдаг. Энэ жилийн эрүүл мэндийн үзлэг үйлдвэрийн Ерөнхий захирлын 339 тоот тушаалын дагуу өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Медипас” төв эмнэлэг хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзлэг шинжилгээнд 6337 ажилтан орохоос одоогийн байдлаар 1741 ажилтан буюу 27.8 хувь нь хамрагдсан байна. Тэдний 1374 нь эрэгтэй ажилтнууд бол 29 нь ахмадууд байна.

     Ажилтнууд үзлэг шинжилгээний 16 багцаас сонгох боломжтой бөгөөд эхний хамрагдсан хүмүүсийн дийлэнх буюу 28.5 хувь нь үндсэн багц болох зүрх судас, хөхний шинжилгээ, ходоодны дуран зэрэг шинжилгээ, оношилгоог сонгожээ. Түүнчлэн нуруу, мэдрэлийн өвчлөлийн багц үзлэгт хамрагдагсад ч зонхилж байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилтнуудыг цехийн харьяаллаар нь авч үзвэл, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар угсралтын цехийн ажилтнууд ихэнх хувь нь байгаа аж. Энэ жил урьдчилан сэргийлэх үзлэгийг цехүүдийн хуваариас гадна эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үзлэг оношилгоонд хамруулах шаардлагатай ажилтнуудаа нэн түрүүнд оруулах чиглэл барьж буй гэж зохион байгуулагчид ярилаа.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх