Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

2020 оны 08-р сарын 25 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118276385_4249176465153762_1062231784954313177_o

Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой. Үүний тулд цахимаар хүсэлтээ илгээн өөрийн дансаа халамжийн нэгдсэн системд бүртгүүлээрэй.
Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn системийг өнөөдрөөс нэвтрүүллээ.
Цахим систем нэвтэрснээр нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдахын тулд өмнө нь олон тооны баримт материал бүрдүүлдэг байсан бол 39 нэр төрлийн баримтыг өөрийн биеэр халамжийн байгууллагад ирж бүрдүүлэх шаардлагагүй боллоо. Тодруулбал, дээрх мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авах юм.
Цаашид бид бүхий л халамжийн үйлчилгээг цахимжуулах бөгөөд иргэд халамжийн нэгдсэн систем буюу ehalamj.mn-д дансаа бүртгэж, өөрийн бүртгэлээ хийхэд хангалттай.
Нийгмийн халамжийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.

118203265_4249177971820278_3191996382224641954_o

118067115_4249177818486960_3171539413783871541_o

117949933_4249177735153635_8493150046635046718_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх