УБТЗ урд чиглэлд аялах галт тэргээ нэмж, хуучин цагийн хуваариар аялуулна

2020 оны 08-р сарын 19 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b601d79f7d74876766a4ff319f9a9efa

Ковид-19 гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урд чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул УБТЗ Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэж зөвхөн нэг галт тэрэг аялдаг болгоод байсан юм.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.

 Ингэснээр Улаанбаатар-ЗамынҮүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын үүдэд 07:20 цагт очино. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин ирэх 9-р сарын 04-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гариг бүрт Улаанбаатар-Замын Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын Үүдэд 07:20 цагт очино.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очино. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм.

        / Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх