Ард иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү

2020 оны 08-р сарын 14 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol

Усархаг борооны улмаас гол, мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Орхон гол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна.

Мөн Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол, мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх