Иргэд зөвхөн цахим картаар л нийтийн тээврээр зорчих боломжтой

2020 оны 08-р сарын 07 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
116521840_3122895927763468_681655024887422587_n_20200807024622

Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр /Зорчигч тээвэр нэгтгэл-1,2,3  болон цахилгаан тээвэр ОНӨААТҮГ/, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ.

Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, цахим картыг иргэдэд мэдүүлэн хэрэглүүлж, хэвшүүлэх талаар санамж, зөвлөгөө мэдээлэл өгч буй 400 гаруй шалгагч ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, иргэдийг картаараа зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж иржээ.

Энэ удаад “Сити Баз консалтинг” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын үйл ажиллагааны тайлан мэдээний үр дүнгээс та бүхэнд товч танилцуулъя.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт,  зорчигч, жолооч, карт цэнэглэх цэгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээг өдөр бүр тогтмол хөтөлж, төвийн мэдээллийн ажилтанд мэдээлж ажиллаж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд шалгагч нарын хяналт тавьсан мэдээгээр нийт 26.355 зорчигчийн зөрчил бүртгэгдэж үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12.922, хөлс төлөөгүй 6.195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7.178 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн зөрчил 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн  үйлчилгээний газрын улсын байцаагчид, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран зорчигч урсгал ихтэй автобус зогсоолуудад хуваарьт нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна.  2020 оны 7 дугаар сарын 01-31-ны өдрүүдэд нийт 45 автобус зогсоолууд дээр хяналт, шалгалт хийж зөрчил гаргасан 24.957 зорчигчийг тээвэрлэхээс татгалзан, 20.520 зорчигчийн карт цэнэглэлт хийж, 19.000 гаруй зорчигчдод мэдээлэл зөвлөгөө өгч санамж, товхимол тарааж ажиллажээ.

Түүнчлэн “Сити Баз Консалтинг” ХХК-ийн 83031111 лавлах утсанд Улаанбаатар Смарт картын цэнэглэх цэгийн үйл ажиллагаа, УМЦТС буюу карт унших төхөөрөмж, лед дэлгэц, буудал зарлагч, жолооч, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалтай холбоотой мэдээлэл, зорчигчдын гомдол саналыг хүлээн авах, мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан цэнэглэх төхөөрөмжийг машинд суурилуулан явуулын цэнэглэх цэгийг захын, алслагдсан, цэнэглэх цэггүй автобусны зогсоолуудад ажиллуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байгаа талаар иргэд онцолж байна.

“СИТИ БАЗ КОНСАЛТИНГ”  ХХК- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх