Мал эрүүл бол хүнс эрүүл. Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал сүргийг угаах, хашаа хороог ариутгах ажлыг тусгасан. Бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн 2,9 сая толгой бог малыг угаах, 5764 хашаа хороог ариутгах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг хийснээр мал сүргийг гадны шимэгч хорхойн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач холбогдолтой юм. Мөн өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлийг хийсний үр дүнд шимэгч хорхойн өвчнийг үүсгэгчийг устгах, халдвар тархах замыг таслан зогсооход нөлөөлнө.
Өмнөговь: 2.9 сая толгой бог малыг угаах, 5700 гаруй хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүллээ
2020 оны 08-р сарын 07 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )