Өнөөдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.
Хуралдаанаар
– КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
– Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
– 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.