Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь 47-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрч мөн Архангай-Улаанбаатар чиглэлийн 85-88 АРА улсын дугаартай KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
Эх сурвалж: ЗӨСҮТ