Шинэ ургацын хүнсний ногооноос дээж авч байна

2020 оны 07-р сарын 23 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nog

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын баталсан Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай удирдамжийн гарсан.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчдийн шинэ ургацын 10 нэр төрлийн хүнсний ногооны сорьцыг авч ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын өвчин хортон, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлуулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ хийх явцад аж ахуйн нэгж, иргэдэд ургамлын хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх