“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй

2020 оны 07-р сарын 23 өдөр, 09 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenet uildver

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журмаа  шинэчлэн  гаргалаа.  Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрт ажиллагч бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болов. Өмнө нь  гэр бүлийн нэг  гишүүнд олгодог байсан бол одоо  Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр  хоёул   12 сая төгрөг авах боломж бүрджээ.  Мөн  Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх  нээгддэг  байсныг нэг жил болгон өөрчилжээ. Түүнчлэн дэмжлэг хүртсэн   ажилчинтай тогтвортой ажиллах гэрээг 10 жилээр байгуулдаг байсныг таван жил болгон өөрчилсөн байна. Шинэчилсэн  журмыг энэ   оны долдугаар сарын 17-ноос мөрдөнө.  Нийгмийн хариуцлагыг  жишиг  хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  нь ажиллагчид,  ахмад настан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  хөдөлмөрийн чадвар алдсан  хүмүүстээ  24 төрлийн тусламж дэмжлэг үзүүлдэг юм.

                                                                                                                          Я.Энхтуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх