БНЭУ-аас ирсэн ламхай нар хандив өргөлөө

2020 оны 07-р сарын 21 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A0840

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Мицан” ТББ-аас 1 450 000 төгрөгийг бэлнээр, 1200 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

 БНЭУ-ын Лао хотоос өнгөрсөн 06 дугаар саын 13-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 багш, 229 ламхай нараас ийнхүү сэтгэлийн хандиваа өргөж байгааг энэ үеэр онцолсон юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.