Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайдаар Зүльфикар ажиллана

2020 оны 07-р сарын 17 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
109772720_4065917453479665_4049977891717615200_o

Шинэ Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайдаар Удирдлагын академийн захирал, доктор, профессор Сархадын Зүльфикар ажиллахаар боллоо.

Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

-1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль,

-1994 онд Турк улсын Мимар Синаны их сургууль,

-1998 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн, социологич мэргэжилтэй.

-1998-2008 онд Удирдлагын академид багш, ахлах багш,

2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,

-2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,

2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажилласан.

Шинээр томилогдсон дэд сайдыг өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яамны удирдлагын багийнхны хамт хүлээж авч баяр хүргэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх