Өмнөговь аймаг, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулсан. Тус сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл
2.Даланзадгад сумын гурван сайхан хороололд баригдах 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга
3.Гашуунсухайт боомтод хяналтын камераар тоноглогдсон цамхагт харуулын байр барих ажлыг санхүүжүүлж ажиллахаар болов.