Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тамгаа гардаж авлаа

2020 оны 07-р сарын 08 өдөр, 20 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
107615827_1584267368417197_1268848167944512507_o

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.07.08/ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нар байлцав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол төрийн туршлагатай, дархан улс төрчөөс ажил хүлээн авч, өндөр хариуцлага оногдож байна” гэдгийг онцлоод ирэх 4 жилийн хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хууль зүйн салбарыг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

107640426_1584267561750511_5172710443914993392_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх