Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас захидал илгээжээ

2020 оны 07-р сарын 04 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ead26bc5-49f5-444e-9154-c48b9fb0e34f

Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм.

Ийнхүү түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.

ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын  төрийн зүтгэлтэн,  Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх