Улсын наадмаар хамгаалалтын цагдаа нар монгол баатрын хувцсаар жигдэрнэ

2020 оны 07-р сарын 03 өдөр, 19 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b110149dec3a1a055a99e8d50105fb7c_large

Үндэсний их баяр наадам нь энэ жил бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэнд харуулахаар болж байна. “Hero” энтэртаймэнтийн захирал, найруулагч Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ хэмээсэн.

Түүний  санаачилгаар 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус монгол баатрын дээлээр жигдрэх болжээ.

Эхлээд үзэгчгүй наадмыг төв цэнгэлдэхэд бус 13-р зуун цогцолборт газарт зохион байгуулахаар болсон бол одоо тус газарт хамгаалалтанд гарах төрийн цагдаа нарт монгол баатрын дээл өмсүүлэхээр болж байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.