“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс 10 сая төгрөгийг хандивлав

2020 оны 06-р сарын 30 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC1409-6vpkq3qu62n43v7hx5rb2tei8ztlysptz4o4h5tat6o

Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон, “1000 инженер” төслийн багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгойй комисст 10 сая төгрөгийг хандивлалаа.

Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхээс санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хандивыг өрнүүлсэн байна.

Энэ үеэр цар тахлын энэ цаг үед эх орон, ард иргэдийнхээ төлөө амрах цагийг умартан, зориг зүрхээ дайчлан аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт албан хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.