105 байгууллагын 36832 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимд байршууллаа

2020 оны 06-р сарын 30 өдөр, 09 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurungu

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3  дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршууллаа. Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээлэл байршаагүй болно.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх,  авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.

Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн 3 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах нь нээлттэй болно.

21b167b4dc0cc4158e5e285e7a268cd1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх