Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.28-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 216 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд “Ковид-19” халдвар илэрлээ.
ТУХАЙЛБАЛ:
– 2020.06.10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн байна.
– Тухайн хүний хоёр ч удаагийн шинжилгээ /06.11 болон 06.22/-ний хариу “СӨРӨГ” гарсан боловч гурав дахь шинжилгээ /06.29/-гээр халдвартай болох нь батлагджээ.
– Нийт 19 хоногийн дараа халдварын тохиолдол батлагдаж буй нь хөл хорионы дэглэмийг 14-өөс 21 хоног хүртэл сунгасан нь чухал ач холбогдолтой болохыг харуулж байгаа юм.
БУСАД ШИНЖИЛГЭЭ:
– Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан/,
– Ажиглах байранд тусгаарлагдсан 15 хүн /давтан/,
– Тандалт судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын эмнэлэг, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 2 сорьц,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 14 жолооч,
– Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
– Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2710 хүн тусгаарлагдаж байна.
– Өчигдөр 87 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 16 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр оноштой есөн хүн байна.