УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулийн дүн гарч, үнэмлэхүй ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 62 суудал авснаас 11 эмэгтэй гишүүнтэй болсон бол АН-аас хоёр эмэгтэй гишүүнтэй болсноор энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллахаар боллоо.
Ирэх дөрвөн жилд төр түшилцэж, түмэн олныхоо төлөө ажиллахаар сонгогдсон 13 эмэгтэй нэр дэвшигчдээ баяр хүргэж, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоог бууруулах чиглэлээр, холбогдох хууль тогтоомжуудыг санаачлан батлахад анхаарч ажиллахыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс хүсэж, цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.
УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй нэр дэвшигч:
-УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/
-УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг – С.Одонтуяа /АН/
-УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/
-УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/
-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/
-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/
-УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг – Б.Саранчимэг /МАН/
-УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг- Х.Булгантуяа /МАН/
-УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/
-УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/
Эх сурвалж: Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо