Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээр гарч ирснийг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. Иргэн С. /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 06:30 цагт дахин эхлүүлжээ.
19 настай иргэн Туул голд осолджээ
2020 оны 06-р сарын 29 өдөр, 11 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )